Хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ
Корозолын хүчил цусны сахрын солилцоонд оролцох гурван зам, Ginkgo-гийн антиоксидант ба бичил судас хамгаалах үүргийг судалгаанд тулгуурлан энгийн үгээр тайлбарлав.
Banaba-гийн Corosolic acid: нэг орц, гурван зам
Corosolic acid нь сахарын солилцооны гурван үе шатанд зэрэг нөлөөлж, хоолны дараах өсөлтийг зөөлрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Эсийн хаалгыг нээх — GLUT4
GLUT4 тээвэрлэгч уургийг эсийн мембран руу шилжихэд дэмжиж, цусан дахь сахарыг булчин болон эс рүү оруулахад тусалдаг. Ингэснээр инсулины мэдрэг байдал сайжрахад дэмжлэг болно.
Сахар цусанд шингэхийг удаашруулах
alpha-glucosidase болон alpha-amylase (sucrase) ферментийн идэвхийг сааруулж, цардуулын задралыг удаашруулдаг. Улмаар хоолны дараах сахарын оргил хэмжээ буурахад тусална.
Элгэнд сахар шинээр үүсэхийг бууруулах
Элгэн дэх глюконеогенез буюу сахар шинээр нийлэгжих үйл явцыг бууруулдаг. Үүнтэй зэрэгцэн гликолиз буюу сахарын задралыг нэмэгдүүлнэ.
Энэ гурван механизм зэрэг ажилладаг тул Corosolic acid хоолны дараах сахарын өсөлтийг дарангуйлахад цогц дэмжлэг үзүүлдэг.
Ginkgo-гийн дэмжих чиглэл ба нотолгооны түвшин
Доорх чиглэл бүрийн ард ямар түвшний нотолгоо байгааг нуулгүй, байгаагаар нь бичлээ.
Бөөр
NLRP3-оор дамжсан үрэвслийг саатуулах, Nrf2/HO-1-ийг идэвхжүүлэх, бөөрний фиброз (эдийн хатуурал)-ыг бууруулах замаар хамгаалах нөлөө ажиглагдсан. Энэ нь эмнэлзүйн өмнөх (preclinical) буюу амьтан, эсийн түвшний судалгааны нотолгоо болохыг тодотгож байна.
Захын мэдрэл
Чихрийн шижинтэй хүмүүсийн мэдрэлийн гэмтлийг бууруулахад дэмжлэг үзүүлж болзошгүйг илтгэсэн өгөгдөл байдаг. Энэ нь батлагдсан эмчилгээний заалт биш юм.
Нүд, торлог бүрхэвч
Торлог бүрхэвчийн хялгасан судасны цусны урсгалыг сайжруулж, нүдний бичил эргэлтийг хамгаалахад дэмжлэг болохуйц өгөгдөл байдаг.
Зүрх судас
Цусны эргэлтийг сайжруулах замаар том судасны хүндрэлийн эрсдэлийг бууруулахтай холбоотой өгөгдөл байдаг. Үүнийг эмчилгээний нөлөө гэж үзэхгүй.

Нэмэлт мэдээлэл үзэх
Найрлагын гурван давхарга
Үндсэн хоёр ханд, гурван бичил тэжээл, зургаан уламжлалт ургамлын найрлагыг тун хэмжээ бүрээр нь, савлагааны 30 ширхэг таблеттай хамт дэлгэрэнгүй харуулав.
Дэлгэрэнгүй үзэх →Судалгаанууд юу харуулсан бэ
Banaba болон корозолын хүчлийг хүн дээр судалсан таван ажлын арга зүй, хэрэглэсэн тун, үргэлжилсэн хугацаа, ажиглагдсан үр дүнг нэг хүснэгтэд эмхэтгэн харьцууллаа.
Дэлгэрэнгүй үзэх →Албан ёсны баримт бичгүүд
Үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлыг нотолсон таван баримтыг эх хувиар нь танилцуулж, ГМО болон хиймэл хамгаалагч ашиглаагүй амлалтаа нээлттэй харуулав.
Дэлгэрэнгүй үзэх →Үйлдвэрлэлийн бодит шугам
Солонгосын Пажү хот дахь HANMI NUTRITION INC. үйлдвэрийн түүхий эдийн хяналт, холилт, шахалт, савлалтын шатыг бодит гэрэл зургаар алхам алхмаар үзүүлэв.
Дэлгэрэнгүй үзэх →Зөв хэрэглээ, анхааруулга
Тун хэмжээ, хадгалалтын нөхцөл, эмчээс зөвлөгөө авах шаардлагатай дөрвөн тохиолдлыг тодорхой жагсаав. Энэ бол эм биш, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.
Дэлгэрэнгүй үзэх →